Translate

Wednesday, April 30, 2014

Манганы тухай...


Зурган ном буюу комикийг Японд манга гэж нэрлэдэг. Дэлхийн 2-р дайны дараагаас манга одоогийн хэлбэрээ олсон боловч Японы урлагийн маш эртний төлөөллийн нэг юм.
Японд бүх насны хүмүүс манга уншдаг бөгөөд энэхүү зурган номны агуулга маш өргөн хүрээг хамардаг. Тухайлбал, адал явдалт, романтик, спорт тоглоом, түүхэн үйл явдал, хошин, шинжлэх ухааны нээлтүүд, төсөөлөл, нууцлаг адал явдал, аймшиг, секс харилцаа, бизнес худалдаа гэх мэт. 1950иад онуудаас манга зохиол нь Японы хэвлэлийн үйлдвэрлэлийн гол салбар болж, жилд 481 тэрбум еэний (2006 он, 4,4 тэрбум доллар) орлоготойд тооцогдох болжээ. Харин өнөөдөр дэлхий дахинд алдаршиж, Монголчуудын хувьд ч шинэлэг байхаа больсон. Наруто, Блич, Слам данк зэрэг бүтээлүүдийг бид хэдийнээ мэдэх билээ.

Манга ихэвчлэн хар цагаан өнгөөр зурагдсан байдаг, гэхдээ өнгөт манга ч бий. Харин манга зохиолыг бүтээхэд зураач буюу мангака, редактор, зохиолч нар чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ манга ном амжилтад хүрвэл түүнийг хүүхэлдэйн кино, өнгөт ном, бүр жинхэнэ кино болгон өргөжүүлдэг.

Манга гэдэг нь хачин жигтэй зургууд гэсэн утгатай үг боловч 1800 оны эхэн үеэс зургаар илэрхийлсэн зохиол гэсэн утгатай болжээ. Дэлхийн 2-р дайны дараа Америкийн телевизийн бүтээлүүд, хүүхэлдэйн кино, комик номууд манга зохиолд мэдэгдэхүйц нөлөөлсөн ч Японы урлаг соёлын уламжлалыг одоо ч хадгалж байдаг.

Орчин үеийн манга зохиолын үндэслэгчдийг Тэцүка, Хасигава нарыг гэж үздэг. Тэцүкагийн үйл явдлын хурдан удаан өрнөж байгааг нарийвчлан зурах техник, Хасигавагийн эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралын асуудал, эргэцүүлэл, өрнөлийг дүрсэлсэн нь хөвгүүдэд зориулсан шонин манга, охидод зориулсан шожо манга үүсэхэд гол нөлөө үзүүлжээ.Шожо манга хайр дурлалын асуудалд ихээхэн анхаарал хандуулсан, хувь хүний сэтгэл хөдлөл, ухаарлыг үзүүлэхийг зорьсон байдаг. Бага насны хөвгүүдэд зориулсан шонин манга ихэвчлэн баатарлаг үйлс, адал явдал, тулааны урлагт анхаарлаа хандуулдаг бол насанд хүрэгсдэд зориулсан хошин шог, секс өрнөл, нууцлаг үйл явдлын тухай өгүүлэх сэнин манга гэж бий. 1950-иад оны сүүлээр манга бүтээлд робот, сансарын аялал, баатарлаг үйл явдлын сэдвүүд давамгайлах болсон бөгөөд супер хүмүүс, байгалийн хүч, шинжлэх ухаан технологийн зөгнөлт сэдвийг хамрах болжээ. 1990-ээд оноос эрэгтэй уншигчдад зориулсан садизм, хүчирхийллийн сэдэвтэй зохиолууд дэлгэрсэн. Мөн бодит амьдралын хар бараан, сэтгэлзүйн дарамт, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг асуудлууд ч манга бүтээлүүдэд сөгөгдөх болсон байна.

Манга зохиолууд ихэвчлэн цуврал ном хэлбэрээр хэвлэгдэх боловч, манга сэтгүүл, манга вебсайт, манга кафе зэрэг манга зохиолтой танилцаж, сонирхох олон арга бий.

Жишээ Болгон Манганы Нүүр Хуудас Орууллаа:

Death Note (Үхлийн Тэмдэглэл)

Манга унших заавар

Япон  мангаг та баруунаас зүүн тийш нь уншина  уу.

НАРУТО МАНГА 673

Add caption

Наруто аниме манга 674

Наруто

Нарүто

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Нарүто (япон. NARUTO -ナルト-) гэх алдарт шоонэн манга цувралыг Кишимото Масаши гэгч манга зураач (мангака) зурсан. Нарүто манга цуврал маш сайн борлуулалтай байсан учраас анимэ буюу хүүхэлдэйн кино хэлбэр гарсан юм.
Манганы гол дүр нь Үзүмаки Нарүто гэгч нинжа хүү бөгөөд түүний мөрөөдөл нь хокагэ болох. Хокагэ гэдэг нь манга дээр гарах Нууц Навч тосгоны удирдагч, хүчтэй нинжаг хэлнэ. Уг манга анх 1999 онд Японы манга сэтгүүл болохШоонэн Жамп сэтгүүлд хэвлэгдэн гарсан. Харин анимэ цуврал нь 2002 оны 10 сарын 3-наас телевизүүдээр гарч эхэлсэн.
Энэхүү анимэ нь дэлхийн олон орон даяар тархсан бөгөөд жаахан хүүхэд гэлтгүй томчууд хүртэл үзэх дуртай билээ. Энэ анимэд гарах Нарүто нь анхандаа хүч чадлаар тийм ч сайн биш байсан бөгөөд дараа нь найз нөхөдтэй болж, академид элсэн хүч чадлаа сайжруулах болно. Тэгээд сүүлдээ багштайгаа сургуулилт хийж, Акацүки гэх эсрэг бүлгийнхэнтэй тулалдана. Тэгээд Акацүкийн нэгэн хүчирхэг залуугаас тосгоноо аварч, тосгоныхоо баатар болох болно.

Sunday, April 27, 2014

Индра ба Ашүрагийн хойд дүрүүд






Наруто шиппүдэн  дээр зургаан замын даяанч  гэх хүн гардаг билээтэр хүн нь арван сүүлтийг ахтайгаа нийлж ялж чадсан домогт хүн.Зургаан замын даяанч буюу хагоромо-оос 2 хүү төрсөн тэр хоёр бол сэнжү сэнин ба учиха сэнин нар юм.Тэдний жинхэнэ нэр бол Ашүра ба Индра юм.Ашүра бол сэнжү овгийн эцэг мөн есөн сүүлтийн анхны жинчүүрики юм.

Ашүра-ийн хойд дүр бол Сэнжү хаширама байсан сэнжү хаширама үхсэний дараа ашүра дахин хойд дүрээ олсон тэр бол Наруто үзүмаки байсан юм.Ашүра багадаа чакрагүй байсан харин тэр хэнд ч бууж өгдөггүй бусдаас тусламж авч хүчирхэгжсээр маш хүчтэй болсон юм.Харин түүний ах болох Индра.

 Индра бол учихагийн эцэг мөн зургаан замын даяанчийн том хүү.Индрагийн хойд дүр бол мадара учиха байсан мадара үхсэний дараа тэр дараагийн хойд дүрээ олсон тэр сасүкэ учиха байсан юм.Индра өөрийн эмээ болох кагүяатай их төстэй.

Кагүяаг хүмүүс туулайн бурхан эсвэл шулам гэлцдэг байсан.Кагүяа 2 хүүтэй тэрний нэг нь зургаан замын даяанч нөгөөх нь зургаан замын даяанчийн ах тэр хоёулаа нийлж арван сүүлтийг ялсан.За тэр ч яахав гол зүйл рүүгээ орсон нь дээр байх.Индра багаасаа чакратай мөн хүчтэй хүүхэд байсан гэхдээ түүний араас дүү нь хүчирхэгжиж чакраг олсон.Зургаан замын даяанч ашүраг өв залгамжлагчаа болгосон гэхдээ индра зөвшөөрөөгүй тэгээд ах дүү хоёрын дунд дайн дэгдсэн.

Наруто сасүкэ хоёр яах бол та бүхэн наруто шиппудэн анимийг маань сайн үзэж байж л мэдэх нь дээ.Нэг зүйл хэлэхэд зургаан замын даяанчийн ээж болох кагүяагийн талаар би удахгүй нийтлэх болно оо.Бас нэг зүйл хэлэхдэд кагүяа-ийн сүнс ''Үхлийн чөтгөр тамга'' байж болох юм.Тэр хоёр надад хэтэрхий адилхан харагддаг.Та бүхэн хардаа адилхан байна уу?Энэ миний л бодож байгаа зүйл шүү.

Нэг зүйлийг баттай хэлий Наруто арван сүүлтийн жинчүүрики болох болно.

                                    эх  сурвалж нь олимп сайтаас. Бэлтгэсэн Тэнгис
 

Нарутогийн шүтэн бишрэгчид Нэжиг оршуулав.

 Япон улсад анимэ, манга сонирхдоггүй хүн гэж үгүй. Тэр бүү хэл анимэ, мангаг улс орны болон оюун ухааныхаа хөгжлийн гол тулгуур болгосон тул хүн бүхний анхаарлаа хандуулдаг сэдэв аж. Тэгвэл саяхан “Наруто” анимэний нэгэн дүр болох Нежи хүүхэлдэйн киноныхоо үеэр нас баржээ. Энэ үзэгдлийг “Наруто”-гийн шүтэн бишрэгчид хүндээр хүлээн авсан бөгөөд зарим нь бүр зурагных нь урд дуртай бүхнийг нь өржээ.
Энэхүү оршуулгын зураг Японы цахим хуудсаар тархсан бөгөөд хүмүүс “Нэжи чи самурайн ертөнцийн нэгэн гоц баатар байсан шүү”, “Тэр жинхэнэ самурайн үхлээр үхсэн”, “Баатрууд эргэж төрдөг” гэх зэрэг “солиотой” сэтгэгдлүүд үлдээжээ. Энэ зургийг фэйсбүүк дэх манга сонирхогчдын хуудсаас нэг цагийн дотор 980 хувь шэйрэлжээ.

tengis1.blogspot.com

tengis1.blogspot.com нь  аниме мэдээ хүргэж байна.

Наруто

ЭНЭ өдрөөс эхлээд  нарутог тавих болно.

Дэлхийн шилдэг 10 аним цуврал



10. Dragon Ball

Анх 1984 оноос гарч эхэлсэн Dragon Ball нь уг жагсаалт дахь хамгийн урт настай цуврал юм. Уг anime (animation) нь цагтаа маш их алдартай байсан боловч хожим эрч нь суларчээ. Хэдийгээр одоо Dragon Ball – ийн ангиудыг сэргээн гаргаж байгаа ч яг анхных шигээ алдартай болж чадаагүй байна. Dragon Ball хүүхэлдэйнд Гохан хэмээх хүү долоон ширхэг шидэт лууны бөмбөгийн эрэлд гарч, хожим нь төрөл бүрийн шидийн хүчнүүдийг ашиглан Дэлхийг хорон муу санаатнуудаас аварч байгаа тухай адал явдал гардаг. Киноны гол дүрүүд нь нас барсан найзууддаа үхлийн дараах амьдралд нь хүртэл тусалж, заримыг нь Дэлхий дээр тодорхой хугацаагаар эргүүлэн авч ирж байгаа тухай ч гардаг байна.     

Дүгнэж хэлэхэд Драгон Бол бол тэмцэл, тулааныг харуулсан адал явдалт цуврал юм. Багачууд болон хуучны стилийн хүүхэлдэйнд дуртай хүмүүс их үздэг байна.



9. Black Butler буюу Хар Түшмэл

Орчин үеийн Black Butler хүүхэлдэй нь маш их алдартай болоод байгаа бүтээл юм. Анхны цуврал нь 2009 онд гарсны дараагаар, энэхүү ер бусын бараан атлаа инээдтэй цувралын хоёрдугаар бүлэг цацагдаж эхэлжээ.

Хүүхэлдэйн кинонд Фаустын гэрээний дагуу Виктория-гийн үеийн Английн, 12 настай гүнтэн Ciel Phantomhive – д нас барсных нь дарагааар сүнсийг нь өөрийн болгох нөхцөлтэйгөөр зарцлагдаж байгаа Sebastian Michaelis – ийн тухай гардаг. Себастиан нь эзнийхээ тушаал, даалгаврыг санаанд нь нийцтэл төгс гүйцэтгэдэг боловч маш садист нэгэн. Жишээ нь тэрээр эзнийхээ уулзахыг хүсээгүй зочдыг зууханд цоожилж, хууль зөрчигч дээрэмчдийн ясыг нь сэрээгээр цоолж буй тухай гардаг. Харгис, хар бараан инээдмийг үзэгчдэд бэлэглэх энэхүү хүүхэлдэйг үзсэн хүн яавч уйдахгүй.



8. Наруто
Зарим хүмүүс энэхүү хүүхэлдэйг уг жагсаалтын хамгийн түрүүнд байх учиртай гэж хэлж ч мэднэ. Энэхүү энимейшн нь өнөөдөр хүртэл Дэлхий даяар гарч л байгаа бөгөөд шинэчилсэн хувилбар болох Naruto: Shippuden нь ч маш амжилттайгаар үзэгчдийг байлдан дагуулж байгаа юм. Энэхүү цуврал нь бага насныханд зориулагдсан бөгөөд бүх дүрүүд нь хөвгүүдийн манга стилийнх ажээ.  

Үйл явдлын тухайд гэвэл залуу нинжа Наруто Узумаки болон түүний найзуудын адал явдал, өөрчлөлт хөгжлийн тухай болон хэрхэн Наруто нь тосгоныхоо хамгийн чадварлаг нинжа болж буйг харуулдаг. Адал явдал, тулаант хэсгүүд нь хошин шогийн уур амьсгалыг тэнцвэртэйгээр агуулдаг учраас өгдөг учраас Dragon Ball – оос илүү алдаршихад нь нөлөөлсөн гэж үздэг. 



7. Hellsing
Hellsing бол ер бусын хүчний талаар өгүүлэх фантастик цуврал юм. Хүүхэлдэйнд Британий Hellsing хэмээх нууц байгууллагын үйл ажиллагааны талаар гардаг. Энэхүү байгууллага нь Алукард гэдэг цус сорогчийн тусламжтайгаар бусад вампируудыг устгадаг байна. Гайхалтай адал явдал, түгшүүрийг үзэгчиддээ мэдрүүлдэг. Гэхдээ вампирийн тухай гардаг гэнгүүт нь энэхүү хүүхэлдэйг мэдэхгүй хүн шууд л буруугаар дүгнэж эхэлж мэднэ. Гэвч өсвөр насныхны фантастик мөрөөдөл, романтик гажуудлыг энэхүү хүүхэлдэй агуулаагүй болохыг хэлэх хэрэгтэй байх. Харин хоёр гартаа буу барьсан дийлдэшгүй цус сорогч өөртэйгөө тэмцсэн хэн бүрийг устгаж буй тухай гардаг байна.



6. Elfen Lied
Elfen Lied гэдэг нь “Дагинасын дуу” гэсэн утгатай Герман нэр юм. Нэрнээс нь үзэхэд энэхүү хүүхэлдэйг хөөрхөн, зөөлөн бүтээл гэж бодмоор. Гэвч энэхүү хүүхэлдэйн эхний долоон минутад гардаг үйл явдал бол хүүхэлдэйн киноны түүхэн дэхь хамгийн цуст үзэгдлүүдийн цуглуулга байдаг ажээ. Хүчирхийлэл, эротик үзэгдэл дэндүү олонтой учраас ч энэхүү хүүхэлдэй маш олон хүний танил болсон юм. 

Түүнчлэн үйл явдал нь ч их сонирхолтой. Elfen Lied – ын ертөнцөд Diclonius хэмээх хүн төст дагинууд байдаг талаар гардаг. Тэрхүү дагинууд нь толгойн дээрхи хоёр эвэр болон үл үзэгдэх маш олон тооны гарнуудаараа хүмүүсээс ялгаатай байдаг. Тэрхүү гарнуудыг нь вектор гэж нэрлэдэг бөгөөд нуруун дээр нь оршдог байна. Люси хэмээх diclonius нь судалгааны лабораториос зугтаадаг бөгөөд Хота болон Юука хэмээх үеэлүүд нь түүнийг болон түүний хоёр дахь бие болох Нью – г хамгаалдаг. Энэхүү хүүхэлдэйний үйл явдал нь их ээдрээтэй учраас үзсэн хүн л ойлгох болно.



5. Rurouni Kenshin
Японы эртний Межи – гийн цаг үед Rurouni Kenshin хэмээх залуу хүү нь Himura Kenshin хэмээх алуурчдыг бэлтгэдэг гэмт хэрэгтнийг мөрддөг талаар гардаг. Энэхүү хүүхэлдэйн нь драматик талдаа илүү анхаарсан бүтээл бөгөөд дайны хор хөнөөл болон дайны хөлд өртсөн хүмүүст тохиолддог бэрхшээлүүдийг дэлгэн харуулах зорилготой ажээ. Гэвч үзэгчдийг уйдаахгүйн тулд хөгжилтэй агшнуудыг бас оруулж өгсөн байдаг. Энэхүү гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлэх энимэйшнийг үзэхэд үнэхээр уйдахгүй ажээ.



4. Bleach
Энэхүү хүүхэлдэй нь айргийн тавын сүүлийг мушгисан дээрхи цувралаас эрс ялгаатай. Нөхөрлөл, шудрага зангийн үнэ цэнэ, адал явдал, бас инээдмийг ер бусын онцлогтой дүрүүдээрээ харуулсан хүүхэлдэй юм. 

Цувралын гол дүр нь гэр бүлээ аврахын тулд сүнс аврагчийн ер бусын хүч чадлыг эзэмшдэг ахлах сургуулийн хөвгүүн Ichigo Kurosaki юм. Хүү яваандаа хүмүүс болон сайн сүнснүүдийг чөтгөр шулмаас хамгаалдаг ажилтай болдог. Гэвч түүнд энэхүү ер бусын хүч чадлыг өгсөн аврагч нь цаазын ял эдлэхээр болдог тул Ичиго нь найзуудтайгаа нийлж, түүнийг аврахаар явдаг. Ингээд сүнс болон үхэгсдийн ертөнцөд тэд нэвтэрч, хүүхэлдэйн киноны гайхалтай адал явдал эхэлдэг байна. Харамсалтай нь хэтэрхий олон хөндлөнгийн үйл явдлуудтай тул хүүхэлдэйн гол үйл явдал, зорилгыг сарниулдаг дутагдалтай ажээ.



3. Full Metal Alchemist
Энэхүү цувралд Европын аж үйлдвэрийн хөгжил цэцэглэлтийн эрин үеийн зэрэгдэх ертөнцийн тухай гардаг. Тэрхүү ертөнцөд алхими бол гол шинжлэх ухаан. Киноны гол санаа нь нөхөрлөл, ёс зүй, ахан дүүсийн холбоо, гүн ухаан зэргийн үнэ цэнийг харуулахад оршино. Гэрэл гэгээтэй үйл явдлууд, хөгжилтэй үзэгдлүүдтэй.

Залуу алхимич Эдвард болон Альфонзе Элрик нар нь нас барсан ээжийгээ амьдруулах бүтэлгүй туршилтынхаа дараа өөрсдийн алдсан биеийн хэсгүүдээ олж авах аялалд гардаг. Аян замынхаа туршид тэд ёс суртахууны хүнд шалгууруудтай тулгардаг ажээ. Зарим талаараа хэтэрхий гунигтай санагдах энэхүү anime нь үзэгчдийг соронзон мэт татдаг.



2. Нэгэн хэсэг буюу One Piece
Дэлгэцээр хамгийн удаан хугацаанд гарч байгаа энаймуудын нэг төдийгүй энэхүү жагсаалтад зайлшгүй багтах учиртай бүтээл. Харамсалтай нь энэхүү хүүхэлдэйн хуучны зарим гайхалтай ангиуд нь англи хэлрүү хөрвүүлэх явцад хориглогдсон байна. Хамгийн сонирхолтой ангиуд нь байхгүй болсон ч энэ бол үнэхээр үзүүштэй бүтээлүүдийн нэг юм.

Шидэт жимсний ачаар ер бусын чадвартай болсон Monkey D. Luffy хүү нь хамгийн болж бүтэхгүй нөхдүүдээс бүрдсэн бүлгийг дагуулан харьцуулшгүй эрдэнэс болох One Piece – ийн эрэлд хадан, Grand Line – аар аялдаг. Энэхүү anime нь ер бусын фантастик ертөнцөөр хийх төсөөлөлд ч багтамгүй аялал, хувь хувийн онцлогтой олон дүрүүд, болон сонирхолтой түүхүүдээр өрнөдөг.



1. Death Note буюу Үхлийн тэмдэглэл
Орчин үеийн Японы амьдралыг харуулах энэхүү anime нь үзэгчдийг түгшүүртэй, сонирхолтой байдлаараа байлдан дагуулдаг. Сайн, муу болон ёс суртахуун, шудрага ёсны ялгааг харуулдаг. Дүрүүд нь маш өндөр оюуны чадамжтай, соёлтой төдийгүй санаанд оромгүй үйл явдлаар дүүрэн. 

Ахлах сургуулийн сурагч Yagami Light нь нэгэн нууцлагдмал тэмдэглэлийн дэвтэр олсноор түүх эхэлдэг. Үхлийн тэмдэглэл хэмээх энэхүү дэвтэр дээр бичсэн ямар ч хүний нэрийг уншсан тохиолдолд тэр нь нас бардаг ажээ. Light нь шоронгийн хоригдлуудыг хөнөөх зорилгоор энэхүү дэвтрийг ашиглаж эхэлдэг боловч цагдаа нарын хараанд өртөнө. Ингээд Дэлхийн хамгийн шилдэг мөрдөг L нь Light-ын араас мөшгөж эхлэнэ.